Тээврийн ачааны даатгал
Даатгал юуг хамгаалдаг вэ? Тээвэрлэлтийн явцад ачаа гэмтэх, эвдрэх, алдагдах, устах зэрэг эрсдэлээс таны барааны үнэ цэнийг хамгаална.
Даатгал дараах тохиолдолд үйлчилнэ:
Галын эрсдэл
Гал болон дэлбэрэлтийн эрсдэл
Байгалийн эрсдэл
Байгалийн гамшигт үзэгдэл, үерт автах
Мөргөлдөх
Усан тээврээс бусад тохиолдолд тээврийн хэрэгслээс бусад зүйлтэй мөргөлдөх
Онхолдох, хөрвөх
Усан тээврээс бусад тохиолдолд тээврийн хэрэгсэл хөрвөх, онхолдох
Бараа алдагдах
Бараа ачих буулгах үед алдагдах (зөвхөн бараа бүхнээрээ алдагдах)
Хамрах хүрээ. Ихэвчлэн барааны инвойсын үнийн дүнгийн 100–110%-иар даатгуулна. Далай, төмөр зам, авто, агаарын бүх төрлийн тээвэрт хийх боломжтой.
Даатгалын шимтгэл. Барааны төрөл, үнэ, тээврийн маршрут, эрсдэлийн зэргээс хамаарч тооцогдоно.
Даатгалд хамрагдахгүй зүйлс:
Хууль, дүрэм зөрчсөн
Замын дүрэм зөрчсөнөөс болох хохирол гарвал
Хугацаа хэтэрсэн тээвэр
Санамсаргүй хугацаанаас хэтэрсэн тээвэр гарсан бол
Аюултай бараа
Дэлбэрэх бодис, хий, нефть, салют, сум, хийн гал гэх мэт
Үнэтэй ачаа (100сая+)
Үнэт эдлэл, урлагийн бүтээл, үсэг эрдэс, шивээ болон гэх мэт эмзэг ачаа
Зөвшөөрөлгүй агуулга
Зохиогчийн эрх зөрчсөн, гэрээнд заагаагүй эсвэл байгууллагаас зөвшөөрөгдөөгүй агуулга бол
Ваглаа боодол гэмтсэн
Зөвхөн баглаа боодол гэмтсэн, барааны бодит хохиролгүй бол
Гуравдагч этгээдэд хохирол
Орчин, эсвэл гуравдагч этгээдэд хохирол учруулсан бол
Гэрээ зөрчсөн
Даатгуулагч гэрээ биелүүлээгүй бол
Илгээгчийн буруугаас
Илгээгч буруу бааллах, битүү чингэлгийг зөв бэхлээгүй болон гэх мэт
Ирээдүйн эрсдэл
Учирсан магадлалгүй, тодорхойгүй ирээдүйн эрсдэл, боломжийн хохирол бол
Дээрх зүйлсийг мөн хамруулахыг хүсвэл нэмэлт даатгал хийлгэх боломжтой. Бид танд тохирсон нөхцөлийг санал болгоно.
Дэлгэрэнгүй нөхцөл, үнийн тооцооллыг манай мэргэжилтэн үнийн саналын хамт танд хүргэнэ.